“Өөрийн гарааг улсаа бүтээнэ” уриатай Шинэ Монгол Коосэн технологийн коллеж 2014 онд үүсгэн байгуулагдсан ба 60 гаруй жилийн түүхтэй Японы “Коосэн” технологийн коллежийн систем, хөтөлбөрийг загвар болгосон дээд боловсролын сургалтын байгууллага юм. Суурь боловсрол эзэмшиж 9-р анги төгссөн сурагчдыг элсүүлэн, 5 жилийн хугацаанд ахлах сургууль болон инженерийн хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлж дипломын дээд боловсрол олгодог. .

Нэвтрэх

Бүртгүүлэх

Өөрийн гараар

улсаа бүтээнэ

...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Бүртгүүлэх

icon

Элсэлтийн журам

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 ШМТК нь инженерийн 5 жилийн хөтөлбөрөөр дэд бакалаврын зэрэг олгодог дээд боловсролын сургалтын байгууллага бөгөөд сургуулийн элсэлтийн бодлогод нийцсэн мэдлэг, чадвар, хандлага бүхий элсэгчдийг элсүүлэн авах, элсэлтийн шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2 ШМТК-д дэд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхдээ БШУС-ын 2024 оны А/143 дугаар тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам“-ыг болон энэхүү журмыг баримтална.

1.3 ШМТК-д элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “Бүртгүүлэгч”, зохих болзол хангаж, суралцах эрхийн бичиг гардан авсан бүртгүүлэгчийг ”Элсэгч” гэнэ. Элсэлтийн ажлыг зохион байгуулахаар томилогдсон комиссыг “Элсэлтийн комисс”, элсэлтийн шалгалтыг зохион байгуулахаар томилогдсон комиссыг “Элсэлтийн шалгалтын комисс” гэнэ.

1.4 ШМТК-ийн Элсэлтийн комиссын дарга болон бүрэлдэхүүнийг Захирлын тушаалаар тус тус томилно.

1.5 Элсэлтийн комисс нь элсэлтийн талаар олон нийтэд хүргэх, мэдээллээр хангах, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам тогтоох, элсэлтийн явцад хяналт тавих, танхимаар эсвэл цахимаар бүртгэл хийх үйл ажиллагааг зохион байгуулна.

1.6 Элсэлтийн шалгалтын комисс нь шалгалтын сэдэв, элсэлтийн үйл ажиллагааны удирдамж, боловсруулах, элсэлтийн шалгалтын явцад хяналт тавих, шалгалтын материал засах, үр дүнг мэдээлэх, элсэлтийн шалгалттай холбоотой өргөдөл гомдол гарсан тохиолдолд түүнийг шийдвэрлэх, барагдуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

1.7 Тухайн жилд ШМТК-д элсүүлэх оюутны хяналтын тоог ШМЭХ-ийн Удирдах зөвлөл 5 дугаар сард багтаан тогтооно.

1.8 Элсэлтийн шалгалтыг 6-р сард зохион байгуулах ба хаврын элсэлтээр хяналтын тооны элсэгч бүрдээгүй тохиолдолд намрын элсэлтийг 8-р сард зохион байгуулж болно.

1.9 Элсэлттэй холбоотой мэдээллийг ШМТК-ийн зарлалын самбар, цахим хуудас www.nmct.edu.mn болон https://www.facebook.com/NMkosen (New Mongol KOSEN “Шинэ Монгол Технологийн Коллеж” нэртэй) өөрийн цахим хуудсанд байрлуулна.

1.10 Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал Элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

ХОЁР. ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨРҮҮД

2.1 Дараах мэргэжлийн чиглэл, хөтөлбөрт оюутан элсүүлнэ. Үүнд:

2.1.1 Цахилгааны инженерчлэл 071309

2.1.2 Механик инженерчлэл 071501

2.1.3 Барилгын инженерчлэл 073204

2.1.4 Химийн инженерчлэл 071101

2.1.5 Компьютерын ухаан 061301

2.2 Мэргэжлийн хөтөлбөрийн хяналтын тоонд хүрээгүй тохиолдолд дээрх мэргэжлийн чиглэлүүдээр 2-р курст нэмэлт элсэлтээр оюутан элсүүлэх ба нэмэлт элсэлтийг намрын улиралд зохион байгуулна.

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА, ЭЛСЭЛТИЙН НӨХЦӨЛ

3.1 Бүртгүүлэгч нь бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.

3.2 Бүртгүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.2.1 1-р курст Бүртгүүлэгч нь ЕБС-ийн 9-р ангийг төгсөж суурь боловсролын гэрчилгээ авсан сурагч байна.

3.2.2 2-р курст Бүртгүүлэгч нь ЕБС-ийн 10-р ангийг төгсөгч байна.

3.2.3 Бүртгүүлэгч нь сургуулийн хэрэгжүүлж байгаа инженерийн мэргэжлийн хөтөлбөрөөр тууштай суралцаж, ирээдүйд Монгол орны бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй байна.

3.2.4 Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн суралцагч ШМТК-д элсэх хүсэлт гаргахдаа ЕБС-тай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн болохыг гэрчилсэн баримтыг БШУЯ-наас баталгаажуулсан тодорхойлолтын хамт бүрдүүлж Элсэлтийн комисст ирүүлнэ.

3.2.5 Бүртгүүлэгч нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаад улсын харьяа сургууль, боловсролын байгууллагыг төгссөн байж болох ба Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас суурь боловсролын хөтөлбөртэй болохыг итгэмжилсэн байх шаардлагатай болно.

3.2.6 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас суурь боловсролын хөтөлбөртэй дүйцэх мэдлэг чадвартай гэж итгэмжилсэн сурагчийг бүртгэн авна.

ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

4.1 Элсэлтийн бүртгэл цахимаар явагдана.

4.2 Элсэлтийн бүртгэл 4-р сарын 2-р долоо хоногт эхэлнэ.

4.3 Цахимаар дараах мэдээллийг үнэн зөв бөглөж бүртгүүлнэ.

4.3.1 Бүртгүүлэгч ЕБС-ийн 9-р ангийг төгсөгч байна.

4.3.2 Овог нэр, регистрийн дугаарыг кирилл үсгээр алдаагүй зөв бичиж оруулна.

4.3.3 Сүүлийн 6 сарын дотор авхуулсан цээж зургийг өөрийн регистрийн дугаараар хадгалан, зурган файлаар (jpeg, png, jpg өргөтгөлтэй байх) системд оруулна.

4.3.4 Бүртгүүлэгч өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаарыг үнэн зөв бичиж оруулна.

4.3.5 Бүртгүүлэгч Цахим бүртгэлийн явцад Элсэн суралцах мэргэжлийн хөтөлбөрийг сонгох ба хөтөлбөрийн онцлогийг урьдчилан судалж, үнэн зөв хийнэ.

4.3.6 Бүртгүүлэгч шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хөтөлбөрийн 2-р сонголтыг хийж болно.

4.3.7 Бүртгүүлэгч өгөгдсөн 3 асуултад хариулан (инженер мэргэжил болон манай сургуулийг сонгосон шалтгаан, өөрийнхөө онцгой чадварын тухай), word эсвэл pdf файлаар хавсарган оруулна.

4.3.8 Цахимаар бүртгэл хийхдээ бүртгэлийн хураамж 20,000 төгрөгийг зааврын дагуу, QR код ашиглан Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Богд банк, Улаанбаатар хотын банкны апликейшн ашиглан төлнө (Голомт банкаар төлөх боломжгүй болно).

4.3.9 Бүртгүүлэгч ярилцлагын шалгалтад хамт оролцох хүний талаарх мэдээллийг системд оруулж, тохирох сонголтыг хийнэ.

4.3.10 Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цаашид Цахим бүртгэлийн системд нэвтэрч, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь зэрэг шалгалттай холбоотой мэдээллийг авах эрхтэй болно.

ТАВ. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5.1 Элсэлтийн шалгалт нь Бичгийн шалгалт, Ярилцлагын шалгалт гэсэн 2 үе шаттай явагдана.

5.2 Бичгийн шалгалтаар бүртгүүлэгчдийн суурь боловсролын түвшний мэдлэг, чадварыг шалгах ба нийт 100 оноогоор дүгнэнэ. Бичгийн шалгалт нь математик, физик, хими, техник сэтгэлгээний хэсгээс бүрдэнэ.

5.3 Бичгийн шалгалтын босго оноог мэргэжлийн хөтөлбөр тус бүрээр элсэлтийн комиссоос тогтоох ба бичгийн шалгалтын босго оноог давсан бүртгүүлэгчид Ярилцлагын шалгалтад орох эрхтэй болно. Бичгийн шалгалтын дүнг шалгалт авсан тухайн өдөрт багтаан зарлана.

5.4 Ярилцлагын шалгалтаар бүртгүүлэгчийн инженер технологийн мэргэжлээр суралцах сонирхол, хүсэл эрмэлзэл, өөрийгөө илэрхийлэх чадвар, эцэг эхийн хамтын ажиллагааг шалгах ба шалгагч багш нар бүртгүүлэгч бүртэй ярилцах хэлбэрээр авна. Бүртгүүлэгч эцэг эх, асран хамгаалагчтай хамт ярилцлагын шалгалтад орох ба нийт 25 оноогоор дүгнэнэ. Ярилцлагын шалгалт 15 минут үргэлжилнэ.

5.5 Бичгийн болон ярилцлагын шалгалтын оноог нэгтгэн мэргэжлийн хөтөлбөр бүрээр элсэлтийн шалгалтын нэгдсэн дүнг зарлах ба дүнд үндэслэн элсэлтийн эрх олгоно.

5.6 Элсэлтийн шалгалтын нэгдсэн дүнг Ярилцлагын шалгалт авсан тухайн өдөрт багтаан цахим хуудас болон сургуулийн мэдээллийн самбарт байршуулна.

ЗУРГАА. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ

6.1 Элсэлтийн батламж олгох өдрийг элсэлтийн шалгалтын дүнг зарлахдаа хамт зарлана.

6.2 Элсэлтийн шалгалтын комиссын шийдвэрээр элсэх эрх авсан элсэгчдэд ШМТК-д суралцах эрхийн бичиг (батламж) – ийг зарласан хугацаанд гардуулна.

6.3 Элсэгч ШМТК-оос товлосон хугацаанд суралцах гэрээг байгуулан, сургалтын төлбөрийг төлсний дараа элсэн суралцах эрх баталгаажна. Суралцах гэрээ байгуулах хугацаа болон бусад мэдээллийг элсэх батламж гардуулах үед мэдээлнэ.

6.4 Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

6.5 Бүртгүүлэгч нь тухайн хичээлийн жилд Улсын аварга шалгаруулах математик, физик, химийн олимпиадад амжилттай оролцож “1-10”-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн бол ШМТК-д бичгийн шалгалтгүй элсэн суралцах боломжтой бөгөөд тус сургуульд элсэн суралцах хүсэлтээ бичгээр ирүүлснээр зөвхөн ярилцлагын шалгалтад орж тэнцсэн тохиолдолд элсэн суралцах эрхтэй болно.

6.6 Бүртгүүлэгч нь ШМТК-оос зохион байгуулсан олимпиад, мэргэжлийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож элсэлтийн бичгийн шалгалтгүй элсэн суралцах эрхийн бичиг гардан авсан тохиолдолд 4-р бүлэгт зааснаар элсэлтийн шалгалтын бүртгэл хийлгэж, элсэх эрхийн бичиг, батламжийг хавсарган бүртгүүлнэ. Мөн тус сургуульд элсэн суралцах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба ярилцлагын шалгалтад орж тэнцсэн тохиолдолд элсэн суралцах эрхтэй болно.

6.7 Тухайн элсэгч нь сурлага, оюуны спорт, техник технологийн төрлөөр аймаг болон дүүрэг, улсын уралдаан тэмцээн, олимпиадад тасралтгүй амжилт үзүүлж, өөрийн хүсэлтээр тус сургуульд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байвал суралцах хүсэлтээ бичгээр ирүүлж, зөвхөн ярилцлагын шалгалтад орж тэнцсэн тохиолдолд, Захирлын тушаалаар элсэн суралцах эрхтэй олгож болно.

ДОЛОО. БУСАД

7.1 Элсэх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

7.2 Элсэх эрх авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр заасан хугацаанд ирж суралцах гэрээ байгуулаагүй элсэгчийг суралцахаас татгалзсан хэмээн үзэж элсэх эрхийн бичгийг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд элсэлтийн шалгалтын оноогоор дараагийн шалгуулагчид мэдээлэн, түүний хүсэлтийг үндэслэн элсүүлж болно.

7.3 ШМТК-ийн элсэлт, цахим бүртгэл болон бусад мэдээллийг сургуулийн фэйсбүүк пэйж хуудаснаас авч болно.

1. ЭЛСЭЛТ АВАХ АНГИ, ОЮУТНЫ ТОО, БҮРТГЭЛ:

Элсэлт авах анги Элсэлт авах мэргэжлийн хөтөлбөр Элсүүлэх оюутны тоо Бүртгэх хугацаа
1-р курс Цахилгааны инженерчлэл 30 Хавар IV/12-VI/13-ны 16:00 цаг хүртэл цахимаар
Механик инженерчлэл 30
Барилгын инженерчлэл 30
Химийн инженерчлэл 30
Компьютерын ухаан 30
2-р курс Ангийн дүүргэлтээс хамааран тухайн үед зарлана.

2. ШАЛГАЛТ АВАХ ХУГАЦАА, ХИЧЭЭЛ:

Анги Шалгалт авах хугацаа Шалгалт авах хичээл
1-р курс Бичгийн шалгалт /120 минут/ Математик /50 оноо/ Физик /20 оноо/ Хими /20 оноо/ Техник сэтгэлгээний даалгавар /10 оноо/

3. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: IV/12-VI/13 өдрийн 16:00 цаг хүртэл цахимаар явандана.

4. ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:

БИЧГИЙН ШАЛГАЛТ 2025.06.15 ӨДӨР 10:00 ЦАГААС ЭХЛЭХ ТУЛ 09:30 МИНУТАД СУРГУУЛИЙН 1 ДАВХАРТ ИРСЭН БАЙНА. ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТ 2025.06.16 ӨДӨР 09:00 ЦАГААС ЭХЭЛНЭ. ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТЫН ХУВААРИЙГ БИЧГИЙН ШАЛГАЛТАД ОРОХ ҮЕД ХЭВЛЭСЭН БАЙДЛААР ГАРГАЖ СУРГУУЛИЙН 1 ДАХАРТ БАЙРШУУЛСАН БАЙНА.

5. ЭЛСЭЛТИЙН ДҮН МЭДЭЭ:

Бичгийн шалгалтын дүнг 6-р сарын 15-ны өдөрт багтаан сургуулийн фэйсбүүк хуудсанд байршуулна. Ярилцлагын шалгалтын хуваарийг бүртгэлийн дугаараар байршуулан зарлана. Ярилцлагын шалгалтын дараах нэгдсэн дүнг 6-р сарын 16-ны өдөрт багтаан зарлана.

6-р сарын 17-ны өдрийн 10:00 цагт тэнцсэн сурагчдад батламж гардуулна.

6. ХАРИЛЦАХ УТАС: 75777799

7. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Шалгалтанд зориулсан сургалт, бэлтгэл хичээллэхгүй.

8. СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 6'900'000 /Зургаан сая есөн зуун мянган төгрөг/

9. СУРГУУЛЬ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ /4-р сарын 26, 5-р сарын 17-ны өдрүүд/

Дэлхийд үнэлэгдэх

Монгол иргэдийг бид бэлтгэнэ

Бүртгүүлэх
...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Элсэлтийн журам

icon

Бүртгүүлэх заавар

Бүртгүүлэх
...

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Холбоо барих

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: IV/12-VI/13 өдрийн 16:00 цаг хүртэл цахимаар явандана.

Цахим бүртгэлтэй холбоотой яаралтай асуух зүйлээ ажлын өдөр 10:00-17:00 цагийн хооронд 75777799 дугаарт холбогдож, мэргэжлийн зөвлөгөөг авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 43, Шинэ Монгол Технологийн коллеж

All rights Reserved © Шинэ Монгол, 2025

Made with by ШМЭХ

Холбоо барих

icon